“ГАРААНЫ БИЗНЕСИЙН БОДЛОГЫН ЭКОСИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СЕМИНАР УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“ГАРААНЫ БИЗНЕСИЙН БОДЛОГЫН ЭКОСИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СЕМИНАР УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын Бүтээмжийн Төв болон Азийн Бүтээмжийн Байгууллагатай хамтран “Гарааны бизнесийн бодлогын экосистемийг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын семинарыг 2025 оны 5-р сарын 13–16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Арга хэмжээнд АББ-ын 16 гишүүн орноос 19 төлөөлөгч, Монгол Улсаас 6 оролцогч оролцож байгаа бөгөөд Япон, БНСУ, Сингапур, Малайз, Монголын мэргэжилтнүүд бодлого боловсруулах туршлага, сургалтын аргачлал, амжилттай хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдээ хуваалцаж байна.

Семинарыг нээж Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Д.Баттогтох үг хэлж, гарааны бизнесийн хөгжлийг дэмжихэд судалгаа, өгөгдөлд суурилсан бодлого, төр-хувийн хэвшлийн уялдаа холбоо, бүс нутгийн хамтын ажиллагаа онцгой үүрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Энэхүү семинар нь гарааны бизнесийн хөгжлийг дэмжих бодлогын шийдэл, экосистемийн бүтэц, оролцогч талуудын хамтын ажиллагааны талаар мэдлэг, туршлага солилцох зорилготой бөгөөд оролцогчид олон улсын сайн туршлага, өгөгдөлд суурилсан шийдэл, инновацын экосистемийн дэлхийн чиг хандлагыг харьцуулан хэлэлцэж байна. Арга хэмжээний үеэр стартап экосистемийн үндсэн ойлголт, бодлогын чиглэл, олон улсын жишээ, төрийн оролцоо, мэдээлэлд суурилсан платформын үүрэг, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа зэрэг өргөн сэдвийг хөндөж байна. Мөн оролцогчид Монгол Улсад хэрэгжиж буй инновацын дэд бүтцийн зарим сайн туршлагыг газар дээр нь судлах зорилгоор “Мэдээлэл технологийн үндэсний парк” болон “MMS Green Building”-ийн үйл ажиллагаатай танилцаж байна.

Семинарын үеэр оролцогчид гарааны бизнесийн хөгжилд төрийн бодлого хэрхэн нөлөөлж буй талаар харьцуулан ярилцаж, улс орнуудын нөхцөл байдалд тохирох бодлогын шийдлүүдийг хэлэлцэж байна. Энэхүү арга хэмжээ нь бүс нутгийн хэмжээнд стартап экосистемийг хамтран хөгжүүлэх, харилцан суралцах, уялдаа холбоог нэмэгдүүлэх чухал алхам болж байгааг оролцогчид онцолж байна.

 

Source: https://med.gov.mn/post/166063

Anndy Lian is an early blockchain adopter and experienced serial entrepreneur who is known for his work in the government sector. He is a best selling book author- “NFT: From Zero to Hero” and “Blockchain Revolution 2030”.

Currently, he is appointed as the Chief Digital Advisor at Mongolia Productivity Organization, championing national digitization. Prior to his current appointments, he was the Chairman of BigONE Exchange, a global top 30 ranked crypto spot exchange and was also the Advisory Board Member for Hyundai DAC, the blockchain arm of South Korea’s largest car manufacturer Hyundai Motor Group. Lian played a pivotal role as the Blockchain Advisor for Asian Productivity Organisation (APO), an intergovernmental organization committed to improving productivity in the Asia-Pacific region.

An avid supporter of incubating start-ups, Anndy has also been a private investor for the past eight years. With a growth investment mindset, Anndy strategically demonstrates this in the companies he chooses to be involved with. He believes that what he is doing through blockchain technology currently will revolutionise and redefine traditional businesses. He also believes that the blockchain industry has to be “redecentralised”.